МИАТ ТӨХК компани Истанбул хотын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх хуваарьт шууд нислэгийн анхны нислэг 2022 оны 4-р сарын 6-ны өдөр 08:15 цагт Хөшигийн хөндий дэх "Чингис Хаан" ОУНБ-аас хөөрлөө.

МИАТ компани Европын чиглэлд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх зорилгоор БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх шууд нислэгээ ийнхүү эхлүүллээ.

Истанбул хотын нислэг нь долоо хоног бүрийн Лхагва гаригт үйлдэгдэх бөгөөд зорчигч та бүхэн Storepay аппликэйшн ашиглан нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх боломжтой.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button