Дээд шүүх 400 сая төгрөгөөр тавилга худалдаж авна
Дэлхий даяар цар тахалтай тэмцэж, ОХУ, Украины дайны улмаас эдийн засаг муудсан цаг үед бид амьдарч байна. Энэ цаг үед татвар төлөгчдийн мөнгийг хамгийн оновчтой, үр ашигтай зүйлд л зарцуулах ёстой баймаар.
Гэтэл Улсын дээд шүүх 400 сая төгрөгөөр тавилга худалдаж авахаар тендер зарлажээ. Хэдий болтол татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүлж, төрийн нэр зүүсэн энэ мэт үйлдэл хэзээ зогсох вэ?
С.Тэлмэн