Авлигыг мэдээлэх 110 утсаар 250 дуудлага хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 62 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 72.6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 250 дуудлага хүлээн авчээ.
Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-г тодорхойлох судалгааны хүрээнд мэдээлэл цуглуулах ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд одоогоор 4506 сурагч, 1405 эцэг эх, 1185 багш, албан хаагчийг хамруулаад байна.
Оллоо.мн