Амралтын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар хүчтэй шороон шуургатай байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэдийн анхааралд:
9,10-нд говь, тал, хээрийн нутгаар хүчтэй шороон шуургатай байхын онцгойлон анхааруулж байна.
2022 оны 04 сарын 08-ны 20 цагаас 04 сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс, баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 1-6 дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр 5-10 градус, говь, талын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус хүртэл дулаарч, оройдоо сэрүүснэ.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.
2022 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 11-нд нутгийн зүүн хагаст, 12,13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, 11-13-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ЦУОШГ