Төр 1364 жийптэй

Төрийн эрх барих байгууллагууд нийтээрээ хэмнэлтийн горимд шилжиж байна. Энэ дагуу УИХ, Засгийн газар, төсвийн байгууллагууд том оврын жийп ангиллын автомашиныг хот дотор унахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа юм. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын техникийн үзлэгт хамрагдсан автомашины тоо 2021 онд 9879 байна.

Үүний 1767 буюу 17.9 хувь нь жижиг тэрэг, 1364 буюу 13.8 хувь нь том оврын, 664 6.7 хувь нь дунд оврын автомашин байгаа юм. Тодруулбал, том оврын 1364, тэр дундаа "Lexus" 98, "Nissan Patrol" 152, "Land Cruiser" 906 байна. Харин дунд оврынх 664, жижиг тэрэг 1767 байгаа юм.

 “Зууны мэдээ” сонин

С.Уянга

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button