Дордохын долоогийн дордуулах тактик

Ард түмнээ тонон дээрэмдэхээс өөрийг мэдэхгүй УИХ-ын гишүүдийг “Хараал идэг” гэж зүхээд эхэлчхэж. Арга ч үгүй биз. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын нэг нь Зөрчлийн тухай хууль, хуулийн шинэчисэн найруулга гэж байгаа. Шударгаар хэлбэл зүйл заалт бүр нь иргэдийг торгох, шийтгэх зорилготой гэмээр уг хуулийг шинэчлэн найруулснаар ард иргэддээ тусалдаг, сануулдаг хууль болно гэж өөрсдөө ярьж байгаа ч нидэр дээрээ харин ч толгойг нь уруу харуулж байгаад халаасыг нь сэгсэрдэг хууль болох бололтой.
Ингэж хэлэхийн учир нь “Зөрчлийн хуулийн торгуульд алданги тооцдог болно” гэж байгаа. Бүр тодруулбал торгуулсан этгээд цаг хугацаанд нь торгуулиа төлөөгүй бол алданги хүү тооцож уг торгуулийг 50 хувиар нэмэгдүүлдэг болох юм гэнэ.
Ёстой сэрэхгүй бол сайхан зүүд. Торгуулсан бол торгуулиа төлөх нь иргэний үүрэг гэх байх. Гэхдээ өнөөдрийн нийгэмд ард иргэдийн авч байгаа цалин хэд, бараа бүтээгдэхүүний үнэ ямар билээ.
Зөрчил гаргаад 20 мянган төгрөгөөр торгуулчихаад хугацаандаа төлж чадаагүй бол 30 мянга болгож өсгөх юм гэнэ. Өнөөдөр 20 мянган төгрөгийн торгууль төлчхөж чадахгүй байгаа ард иргэд 30 мянга болохоор нь төлнө гэдэг бүүр ч худлаа.
Өнгөрсөн 7 хононгийн байнгын хорооны хуралдааны үеэр уг хуулийн төслийг хэлэлцсэн ч ард иргэдийн эсэргүүцэлтэй тулж эхлээд байгаа. Гэхдээ энэ хуулийн хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан маш их дэмжинэ билээ.
Тийм учраас л дээрх хуулийн төслийг санаачлан барьсан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Г.Ганболд, Т.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир нарыг “Хараал идэг” гээд байгаа хэрэг.
Цар тахлын дараагийн давлагааг давах гэж ёстой мачийхаараа мачийж, чармайж, бүсээ чангалж байхад “Тонуул, дээрэм”-ийн үйл ажиллагаагаа хууль нэрээр халхавчлан хийж амьдрал эдийн засгийн дордуулах хуулийг “Дордохын долоо”-н гишүүн хийж “Бид амьдрал мэдэхгүй” гэдгээ ч бүрэн дүүрэн харуулчихлаа.
Бийлэгжүү нэг нь “Зөрчил гаргахгүй л байхгүй юу, 30 мянган төгрөг юу юм” гэж хэлэх л байх. Тэгвэл ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаж байгаа учраас тэнгэр харж байгаад батлах энэ хууль чинь ардын амьдралыг элгээр нь мөлхүүлэх ТАКТИК болсон учраас мөд “ДОРДОХЫН ДОЛОО”-г чуулганаар нүүлгэж ч мэдэхээр байна.
ErenNews.mn
С.Цээл