Интернэтийн ‘жигнэмэг’-ээ ингэж нуугаарай

….Товчлуур дараад л хүссэн мэдээллээ авах, дэлхийн нөгөө өнцөгт суугаа хэн нэгэнтэй дэргэд байгаа мэт харилцах, ажил амьдралынхаа олон шийдвэрийг гаргах, цаг заваа хэмнэх гээд олон давуу талыг цахим орчин, интернэт бидэнд олгодог. Өөрөөр хэлбэл, энэ маш олон төрлийн мэдээллийг багтаасан асар том, хүчирхэг урсгал билээ. Гэхдээ мэдээллийн энэхүү урсгал дунд бидний хувийн мэдээлэл, аливаа системд оруулсан нууц үгийг олж авах зорилготой фишинг халдлага, залилах гэмт хэрэг цөөнгүй гардаг. 

Тухайлбал, фишинг нь бидний сэтгэл хөдлөл, итгэмтгий занд тулгуурласан хуурамч мэдээ, мэдээлэл, зар, шагнал урамшуулал, сонирхол татахуйц сонжоо, үнэгүй програм аппликэйшн зэргээр үнэмшилтэй, мөн яаруулсан мэдээллээр “өгөөш” тавих нь олонтаа.  

И мэйл хаягийн нууцлалаа хамгаалахаас гадна хувийн мэдээллийг тань агуулдаг интернэт дэх “жигнэмэг” буюу “Web cookies”-ийн мэдээллээ хамгаалах нь чухал юм.  “Сookies” гэдэг нь таны хандаж орсон сайтад оруулж буй мэдээлэл, хийгдэж буй үйлдлийг хадгалаад тухайн сайтад  илүү хурдан, хялбараар ахин хандахад ашиглагддаг мэдээллийг хэлнэ. Таны мэдээллийг йнхүү “Сookies” дотор хадгалснаар интернэтийг илүү хялбараар ашиглах боломж олгох ч, нөгөө талаас  хувийн мэдээллээ алдах эрсдэлтэйг анхаарна уу. 

Тэгэхээр хувийн, эмзэг мэдээллүүдээ хадгалсан “Cookie”-г түрийвч, иргэний үнэмлэх шигээ хамгаалан, нууцлалыг хангах нь чухал юм. 

“Cookie”-гээ хэрхэн хамгаалах вэ?

  • Аюулгүй, баталгаат утастай болон утасгүй интернэт сүлжээ ашиглаарай. 

  • Баталгаат бус сайтуудад “Cookie” ашиглах эрхийг битгий өгөөрэй. Ингэснээр хувийн мэдээллээ алдахаас сэргийлж чадна.

  • Баталгаагүй холбоос дээр дарж орохоос зайлсхийгээрэй. 

  • Нэвтрэх нэр, нууц үг оруулахыг шаардсан аливаа холбоосын эх сурвалжийг нягтлах нь зүйтэй. 

  • Олон нийтэд зориулсан интернэт сүлжээ баталгаагүй тул шаардлагагүй тохиолдолд аль болох ашиглахаас татгалзаарай. 

  • Олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс интернэт банк болон хувийн и-мэйл хаяг руугаа хандсан бол “Гарах” товчийг дарж гарч заншаарай. 

  • Таньдаг хэн нэгний дүрээр танд хандсан ирсэн и-мэйл, холбоосоос болгоомжлоорой. Энэ тохиолдолд  мэдээллээ яаран оруулахгүй, задруулахгүй байж, шаардлагатай бол утсаар лавлан баталгаажуулаарай.

  • Давхар танин баталгаажуулах аргачлалыг ашиглаж хэвшээрэй. 

  • Ухаалаг утас төхөөрөмж дээрээ хурууны хээ, царай таниулах хамгаалалтыг ашиглахдаа зөвхөн өөрийн мэдээллийг таниулан хамгаалалтаа сайжруулаарай. 

  • Өөрийн дансны хуулга болон интернэт банк руу хандсан төхөөрөмжийн мэдээллээ хянаж хэвших зэрэг аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.

Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button