Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг УДШ-д хүргүүллээ

Ардчилсан Намын даргыг сонгох сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 3-нд орон даяар болж өндөрлөсөн. Уг онгуульд санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 74.9 хувь нь санал өгсөн бөгөөд нийт санал өгсөн гишүүдийн 96.3 хувь нь нэр дэвшигч Х.Баттулгын төлөө санал өгсөн.

Улмаар 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар намын даргаар батламжлагдсан Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр УДШ-д хүргүүллээ.

Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button