СӨБ-ын байгууллагын үйлчилгээний ажилчид ирэх долоо хоногт ажил хаялт хийнэ

МҮЭ-ийн холбооны байранд  /2022.04.12/ нийслэлийн СӨБ-ын байгууллагын төлөөлөл болсон 260 орчим ажилтан цугларч СӨБ-ын ҮЭ-ийн хорооны дарга Д.Саранцэцэг ТҮ-1-3 шатлалаар цалинждаг ажилчдын цалин хөлсний асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн санал, шаардлагын дагуу Түр хорооноос гарсан шийдвэрийг танилцууллаа.

Учир нь төрийн болон орон нутгийн өмчит СӨБ, ЕБС-ийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн зарим албан хаагчийн цалингийн хэмжээг тогтоох тухай А/122 сайдын тушаал д зааснаар цалин нэмэгдсэнгүй гэдгийг хэлж байна.

Монголын Боловсрол, ШУ-ны ҮЭ-ийн холбооны Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хорооны дэргэдэх Түр хорооноос байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах бүх нөхцөл бололцоогоор хангадаг ТҮ-1-3 зэрэглэлийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй ялгаварлан гадуурхаж байгаа асуудлаар хуралдан шийдвэр гаргажээ.

Тус хурлаар СӨБ-ын ҮЭ-ийн хорооны гишүүдийн санал, шаардлагын хүрээнд өнөөдөр /2022.04.13/ БШУ-ны яамны төлөөлөлтэй уулзаж, гишүүдийн шаардлага, саналын дагуу ажил хаялт хийх тухай мэдэгдэхээр шийдвэрлэсэн бөгөөд ТҮ-1-3 зэрэглэлийн ажилчдын дутуу олговрыг олгох, цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагыг тавьж, ирэх долоо хоногт ажил хаялт хийхээр шийдвэрлэжээ.

Одоо СӨБ-ын байгууллагын 8 төлөөлөл БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай уулзахаар ороод байна.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button