Нийт 30 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдээгүй
Эрүүл мэндийн яамны шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг /2022/04/14/ хүргэж байна.
Сүүлийн 24 цагт хийгдсэн нийт шинжилгээнээс 30 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт бүртгэгдсэнгүй. Нийт нас баралт 2108 байна. Нийт тохиолдлын 29 нь Улаанбаатарт, 1 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 165 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 609 хүн байна.
Оллоо.мн