Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НААС 22-НЫ

ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

ДАВАА ГАРАГ /2022.04.18/


НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

10.00 цагт Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхим

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

14.00 цагт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

14.00 цагт Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00 цагт Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүдийн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдлага, албан хаагчидтай хийх уулзалт

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз

14.00 цагт Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

14.30 цагт Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

ГУРАВ.НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ

12.30 цагт 

Нийгмийн бодлогын байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол

· Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсгол

“Их Эзэн Чингис хаан” танхим

ДӨРӨВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

12.00 цагт 

Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

МЯГМАР ГАРАГ /2022.04.19/


НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

10.00 цагт Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

 

“Үндсэн хууль” танхим

11.00 цагт Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.00 цагт Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсронгуй болгох Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

14.00 цагт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.00 цагт Судалгааны Их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

ХОЁР.БАЙНГЫН, ДЭД, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

10.00 цагт 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

12.00 цагт 

Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

14.00 цагт 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх

“Их Эзэн Чингис хаан” танхим

15.00 цагт 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

· Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын биелэлтийн явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ус ашиглалт болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

16.00 цагт 

Түр хорооны хуралдаан /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн/:

 

Хэлэлцэх асуудал:

· Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулж, Нийслэл Улаанбаатар хотод LRT буюу тулгуурт хөнгөн галт тэрэг тавих төслийн талаарх мэдээлэл сонсох

“Их Эзэн Чингис хаан” танхим

ЛХАГВА ГАРАГ /2022.04.20/


НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

10.00 цагт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00 цагт Банкны тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын хэрэгжилтийг хянан шалгах, арилжааны банкуудад байршиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, төрийн мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

14.00 цагт Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хууль, тогтоомжийг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00 цагт Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн бaйнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

16.00 цагт Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

ХОЁР.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

09.00 цагт 

Хянан шалгах түр хорооны хуралдаан /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/:

 

Хэлэлцэх асуудал:

· Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны даргыг сонгох тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

11.00 цагт 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

 

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн үр дүнг танилцуулах

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

12.30 цагт 

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

 

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

10.00 цагт 

Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна:

Хэлэлцэх асуудал:

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг

· Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг

“Их Эзэн Чингис хаан” танхим

ПҮРЭВ ГАРАГ /2022.04.21/


НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

10.00 цагт Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болог хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

12.00 цагт Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

14.00 цагт Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

БААСАН ГАРАГ /2022.04.22/


НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 цагт Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

10.00 цагт Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

11.00 цагт Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцах

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургууль

14.00 цагт Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд малыг эрүүлжүүлэх болон сүүний үйлдвэрлэлийн салбарт төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх Байнгын болон дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.30 цагт Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН


ЛХАГВА ГАРАГ /2022.04.20/

14.00 цагт 

· Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Бусад

“Их хуралдай” танхим

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.04.21, 04.22/

10.00 цагт · Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

· Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар” тавьсан асуулгын хариу сонсох

· Бусад

“Их хуралдай” танхим

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button