Ерөнхий сайд аа, МИК-ийг АТГ-т шалгуулъя

Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн пүрэв гарагт Монголын ипотекийн корпорацийн /МИК/ булайг уудалж тэднийг хэрхэн яаж мөнгө олж буй тухайг олонд мэдээлсэн.

 

Түүний энэхүү мэдээллийн дараа эдийн засагчид өөрсдийн байр сууриа илэрхийлж “МИК-МОНГОБАНК БАЙРНЫ ЗЭЭЛ НЭРЭЭР ОЛОН ИХ НАЯД ТӨГРӨГ ХУЛГАЙЛСАН ЭСЭХИЙГ ШАЛШАХ ХЭРЭГТЭЙ” гэж хуулийн байгууллагыг тус газар руу анхаарлаа хандуулахыг хүссэр байна.

 

МИК нь анх байгуулагдахдаа ипотек, моргейжийн салбарт анхдагч болон хоёрдогч зах зээл дээр үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, урт хугацаатай зээлийн эргэлтийг бий болгох зорилготой байгуулагдсан. Олон улсад ч мөн энэ төрлийн байгууллагууд бий. Одоо МИК-ийг бүхэлд нь харах юм бол арилжааны банкуудын дундаа эзэмшдэг зээлийн төв шиг харагдаж байна.

 

Монгол Улсад урт хугацаатай хямд санхүүгийн эх үүсвэр маш чухал боловч өнөөдрийн МИК-ийн стандарт моргейж, стандарт ипотек гаргаж зах зээлээс мөнгө босгох боломжгүйюм. Яагаад гэвэл, нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа асуудлыг шүүхээр зохицуулахаар заасан байдаг. Уг заалт байгаа тохиолдолд МИК олон улсаас мөнгө татах боломжгүй. Учир нь стандарт моргейж шүүхийн бус журмаар зохицуулагддаг системтэй.

 

Товчхондоо ипотекийн зээл авч байгаа хүмүүс банкны урт хугацааны зээлийн үйлчилгээ авч байна гэсэн үг. Манай улсын хувьд яг энэ хэлбэрээр яваад олон жилийг ардаа үдэж МИК гэх том байгууллагыг мөнгөжүүлсэн. Хэрвээ МИК  хоёрдогч зах зээл дээр жинхэнэ утгаараа ажиллах юм бол  бидний үндсэн органик хууль, түүнтэй холбоотой хуулийн дагуу банкаар дамжин олгогдсон урт хугацааны зээлийг үнэт цаас буюу бонд гаргаж гадаад улсаас мөнгө татаж дараагийн зээлдэгчдийг санхүүжүүлэх, тэндээсээ ашиг харж хүртэх ийм л хувилбар  байдаг ч харамсалтай нь МИК хүсээгүй.

 

Тухайлбал гадны улс орнууд манай иргэдийн барьцаалбарыг хүлннэ авах боломжгүй тухай эдийн засагчид ярьж байна. Учир нь үл хөдлөхийн барьцаалбар нь тухайн улсын Үндсэн хуульд зөвхөн шүүхээр зохицуулах заалттай тул гадны хөрөнгө оруулагчид манай барьцаалбарыг авах боломжгүй аж. Ийм учраас банкууд Төв банкнаас баталгаа гаргах, Засгийн газраас баталгаа гаргах замаар арилжааны зориулалттай зээлийн эх үүсвэрийг татаж байна. Хэрвээ МИК стандартын дагуу ажилласан бол одоогийнхоос ч бага хүүтэй зээл оруулж ирэх боломжтой байсан гэсэн үг.

 

Дээрх тооцоо судалгаатай баримтаас харахад арилжааны банк өөрсдөө тус бүрдээ зээл олгож байгаа хэрнээ дундаа зээлийн төв байгуулсан нь ашиг, зардлыг нэмэгдүүлж хуваан авч байна гэсэн үг.  Энэ бүх алдаа завхарлыг л Шадар сайд С.Амарсайхан олж хараад ипотекийн зээлийн хүү 4 хувь руу орох боломжтой гэж хэлсэн хэрэг.

 

Угтаа бол банкууд тус тусдаа Монголбанктайгаа барьцаалбар үйлдээд зээлээ гаргаад явах боломжтой.

 

Товчхондоо бол МИК нь маш урт хугацаатай мөнгийг анхдагч зах зээлийн барьцаалбар болгож, стандарт ипотекийг барьцаалах замаар татаж, түүгээрээ дараагийн орон сууцанд хөрөнгө оруулж, моргейжийг тасралтгүй хэрэгжүүлж хүн ардыг орон сууцаар хангах ажиллагаатай байдаг. Гэтэл МИК нь банкуудын дунд байршдаг урт хугацаанд зээл олгодог бас нэг төв болон хувирчихсан. Энэ бол мэдээж зардал гаргадаг, ашиг хүртдэг газар.

 

Энэ бүхнээс харахад МИК банкуудын үндсэн үйл ажиллагаанд байдаг ажлыг давхардуулж хийж буй учраас л хууль хяналтынхан тус газрынханы өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн олон их наяд төгрөгийн хулгайг хуулийн хүрээнд шалгаад үзвэл гэмгүй биз ээ.

 

ErenNews.mn

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button