Онлайнаар хадгаламж барьцаалсан зээлийг салбар, нэгжид хандан авах шаардлагагүй боллоо

Техник технологи хөгжиж, хүмүүсийн хэрэглээ цахимжихын хэрээр бид аливаа үйлчилгээг байгаа газраасаа интернэтээр, гар утсаараа авахыг илүүд үзэх болсон. Банкууд ч гэсэн энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйлчилгээгээ сайжруулж илүү хялбар, ухаалаг, хүртээмжтэй болгон харилцагчдынхаа амьдралыг хялбаршуулахыг зорьж байна. Үүний нэг жишээ бол хадгаламж барьцаалсан онлайн зээлийн үйлчилгээ юм.

Эрхэм харилцагч та заавал салбар, нэгжид хандалгүйгээр ХААН Банкны Khan Bank аппликэйшнээр дамжуулан хадгаламж барьцаалсан онлайн зээлийг хүссэн газраасаа хялбархан аваарай. Ингэснээр банкны салбар нэгжид очиж авсан энэ төрлийн зээлээс бага хүү төлөхөөрөө давуу талтай. 

Өөрөөр хэлбэл, энэхүү зээлийг авахын тулд ажлынхаа дундуур бичиг баримт бүрдүүлэн  заавал салбар нэгжид ханддаг байсан цаг ард хоцорлоо. Khan Bank аппликэйшн дээрээ хэдхэн товчлуур дараад, хормын дотор төгрөгийн хугацаатай хадгаламжийнхаа үнийн дүнгийн 80 хүртэлх хувьтай тэнцэх зээлийг хамгийн бага буюу хадгаламжийн жилийн хүү + 4.8%-ийн хүүтэйгээр хүссэн үедээ аваарай. Харилцагч та хэдэн ч удаа энэхүү зээлийг авч болохоос гадна интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр дамжуулан хүссэн үедээ зээлээ хаах боломжтой. 

Тус үйлчилгээг авахын тул харилцагч та Khan Bank аппликэйшнээ шинэчлэн татахад л хангалттай юм. Хадгаламж барьцаалсан зээл авах илүү хялбар, хурдан, хэмнэлттэй боллоо.

Бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД  дарж танилцана уу.

 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button