АН: Хөгжлийн Банкны асуудлаар хянан шалгах түр хороог байгуулахдаа хууль зөрчсөн

УИХ дах Ардчилсан намын бүлэг өнөөдөр 2022.04.18 дараах гурван асуудлаар мэдээлэл сонслоо. Үүнд:

1. Монгол улсын эдийн засаг стагфляцид (stagflation) ороход тун ойрхон болоод байгаа энэ эгзэгтэй үед Засгийн газраас өнгөрсөн баасан гаригт зарласан арга хэмжээнүүд хэр оновчтой шийдлүүд вэ?

2. УИХ-ын 2022 оны 04 сарын 15-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан “Хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай” тогтоол хууль зөрчсөн үү?

3. ОXУ-ын ДУМ-ын гишүүн Константин Косачев өнгөрсөн долоо xоногт өгсөн телевизийн ярилцлагынxаа үеэр “АНУ Украйнд байсан биологийн нууц лабраторио Монголд байгуулаxаар төлөвлөж байгаа” хэмээн мэдээлсэнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаарх танилцуулга, мэдээллүүдийг тус тус сонслоо.

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, ЭЗ-ын ухааны доктор Р.Даваадоржийн танилцуулгад дурьдсанаар бол, өнөөдөр Монгол улсын эдийн засаг хүндэрсэн төдийгүй гадаад орчин, нөхцөл байдал нэн хурцдах таагүй төлөвтэй байгаа ажээ. Монгол улсын эдийн засаг хямралтай, өндөр инфляцтай байгаа. Энэ нь ойрын хугацаанд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх дохио юм. Мөн ОХУ-ын Украинд явуулж байгаа дайнтай холбоотойгоор хүнсний хомстол нүүрлэх, бусад тодорхойгүй байдал бүрдээд байгаа. Энэ хүнд үед Засгийн газрын үйл ажиллагаа болон МАН-ын хэт олонхоос бүрдсэн УИХ-аас гаргаж буй бодлого туйлын сул, алсын хараагүй, үүсч болох эрсдэлээ тооцож чадахгүй, суурь том асуудлуудаа шийдэх боломжуудыг олж харахгүй, дандаа аргацаах, түр зуурын гал унтраах аргаар яваад байгааг УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдад хэлж сануулах үүрэгтэй. Дэлхийн бусад улс орнууд үүсээд буй дайны нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ өгч ирээдүйгээ харсан шийдвэрүүдийг ид хэлэлцэж байна. Иймд Монгол Улс ч бас ирээдүйгээ харсан том асуудлуудад анхаарал хандуулах ёстой.

2020 онд Монгол улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан. Ардчилсан хувьсгал ялж зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш манай улсын эдийн засаг ийм хэмжээнд агшиж байсангүй. 2021 онд ДНБ-ний өсөлт ердөө 1.4 хувьтай байсан нь манай улсын эдийн засаг гүн хямралд орсныг илтгэнэ. Өнгөрсөн 3-р сард Монгол улсын хэмжээнд инфляц 14.4 хувьтай гарсан нь Ази тивд Шри-Ланк, Иран улсын дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр ирэх бүр өсөж орлого хумигдсан нь ард иргэдийн амьдралд ялангуяа дундаас доош орлоготой болон ахмад настнуудын амьдралд туйлын хүндээр нөлөөлж байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасаж, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч эхэллээ. Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхтгохоос өөр аргагүй байдалд хүрч ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Энэ бүхэн Монгол улс стагфляцад нэрвэгдсэнийг батлан харуулж байгааг танилцуулгынхаа үеэр онцолсон юм.

Бүлгийн дарга Д.Ганбат “Засгийн газар ажил олгогч, хувийн хэвшлийг дэмжсэн арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байна. НДШ-ийн 50 хувийг буцаан олгох саналыг дэмжиж байгаа ч, ажил олгогчийн төлдөг талыг орхисон нь алдаа. Хоёр хөршөөс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн бусад оронтой манай ЗГ ойлголцох хэрэгтэй байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр санаачилгатай ажиллаж, зээл тусламжийг зөв зарцуулж, УИХ ард түмэндээ тайлагнах шаардлагатай. Төрийн албан хаагчдын орон тоо ихэдсэн. Ямар ч хэрэггүй олон албан тушаалыг арилгаж, хэмнэлтийг дээрээсээ эхлэх санаачилгыг дэмжиж байгаа гэсэн бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудалд онцгойн анхаарч байгааг дэмжиж байна. Цэцэрлэгийн асуудлыг дагаад ажил эрхлэлтийн асуудал хамт явдаг. Төр өөрөө ажлын байр бүтээгч биш, ажил олгогч биш ч тэр боломжийг бүрдүүлж өгөх нь үүрэг юм гэдгийг онцоллоо.

Хөгжлийн Банкны асуудлаар хянан шалгах түр хороог байгуулахдаа хууль зөрчсөн. Гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн бүлгийн төлөөлөл байна гэдэг үндэслэлийг хангаагүй. Бүлгийн саналыг аваагүй шийдвэрлэсэн зэрэг зөрчлүүд байгаа тул тус түр түр хороо хууль бус юм гэж хэвлэлийнхэнд зориулсан мэдээллийн үеэрээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга мэдэгдлээ. Иймд хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс УИХ-ын даргад хандан “Хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох саналыг хүргүүлэх нь зүйтэй гэв.

Мөн өнөөдөр сонссон гурав дахь асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт санал хүргүүлэхээр боллоо.

МОНГОЛ УЛС СТАГФЛЯЦИД НЭРВЭГДСЭН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button