Иргэн та өөрийнхөө мэдээллийг хэн харсныг, яаж ашигласныг хянах боломжтой боллоо
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өнөөдөр иргэнд МЭДЭГДЭЛ ХҮРГЭХ СИСТЕМ-ийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө.
МЭДЭГДЭЛ ХҮРГЭХ СИСТЕМ ашиглалтад орсноор иргэн өөрийн мэдээлэлд ямар байгууллагаас, хэзээ хандсаныг мэдэх, хянах боломж бий болох юм. Өөрөөр хэлбэл, төрд буй таны мэдээллийг ямар байгууллагаас ямар байгууллагад шилжүүлж, ашигласан талаар та мэдэх боломжтой болж байгаа гэсэн үг юм.