ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ…ЯГ ОДОО

Бид хэдий урт болон богино хугацааны төлөвлөгөө гаргадаг ч төлөвлөж болохгүй, гэнэтийн мөнгөний хэрэгцээ шаардлага амьдралд тулгардаг. Энэ үед эд хөрөнгөө зах зээлийн үнээс доогуур худалдах эсвэл өндөр хүүтэй зээл авах шаардлагатай болдог. Яг ийм нөхцөлд хамгийн тохиромжтой арга бол хуримтлалаа ашиглах юм.

Хуримтлалыг эхлүүлэх нь тийм ч амар зүйл биш. Гэхдээ та мөнгө хуримтлуулах зорилгоо тодорхой болгож, төлөвлөгөөгөө зөв гарган алхам алхмаар хийх боломжтой. 

Хуримтлал үүсгэхийн тулд:

  1. Орлого, зарлагаа бүртгэх

Та сарын тогтмол орлого болон нэмэлт тогтмол бус орлогуудаа бүртгэнэ. Мөн зардлаа тооцно. Хэрвээ орлого тань зардлаасаа их бол хуримтлал үүсгэх хангалттай боломжтой гэсэн үг. Харин орлого тань зардлаасаа илүү гарахгүй бол зардлаа хэмнэх боломжийг хайх хэрэгтэй болно. Эсвэл орлогоо нэмэгдүүлэх боломжийг хайна гэсэн үг. 

  1. Хэмнэж болох зардлыг хасаж орлого болон зардлын төлөвлөгөө гаргах

Та төлөвлөгөөний дагуу худалдан авалт хийж хэвших хэрэгтэй. Мөн гадуур хооллох болон шаардлагагүй бусад зүйлсийг хасаж зардлаа хэмнэх.

  1. Хуримтлуулж чадах хэмжээгээ тодорхойлох 

Ийнхүү орлого зарлагаа тооцсоноор төсвөө гаргаж хуримтлал хийх боломжит хэмжээгээ тодорхойлно. 

  1. Зорилгоосоо хамааран урт болон богино хугацааны хуримтлалын хэлбэрийг сонгоно 

Ерөнхийдөө яаралтай нөхцөлд хэрэглэх хуримтлалыг богино хугааны, зорилго буюу ирээдүйд зориулсан хуримтлалыг урт хугацааны гэж ойлгож болно.

  1. Нэгэнт хуримтлалаа эхлүүлсэн бол цалин болон тогтмол орлогоосоо шууд хадгаламжийн данс руугаа тодорхой өдрүүдэд тогтмол дүнгээр мөнгөө шилжүүлэх нь илүү үр дүнтэй байдаг

Хадгаламжийн төрөл:

Хадгаламж нь үндсэн хоёр төрөлтэй байдаг нь:  хугацаатай болон хугацаагүй хадгаламж юм.

Хэрэв та мөнгөө богино хугацаанд ашиглахаар төлөвлөсөн эсвэл гэнэтийн зүйлд зарцуулах бол хугацаагүйг сонгох хэрэгтэй.

Харин тодорхой зорилготойгоор ирээдүйн хэрэгцээгээ хангахаар төлөвлөж буй бол хугацаатай хадгаламжийг сонгох нь зөв.

Хэрхэн хадгаламжтай болох вэ?

Хадгаламж нь таны зорилго, мөрөөдөлтэй холбогдож байвал илүү үр дүнтэй байдаг. Мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо хүрэхийн тулд тууштай, санхүүгийн сахилга баттай байх нь хамгаас чухал. 

Та хадгаламжгүй бол яг одооноос эхлээд хуримтлуулж болно. Хамгийн гол нь хуримтлал хийх зорилго болон төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. 

– Зорилго тавин хугацаагаа тодорхойлох

 – Хуримтлалаа яг одооноос эхлүүлэх

– Хуримтлалын тогтмол мөнгөн дүнгээ тодорхойлох 

Хадгалах дадал үүсгэхийн тулд танд тусламж хэрэгтэй байгаа бол Khan Bank аппликейшний ЗОРИЛГОТОЙ ХАДГАЛАМЖ цэсийг туршаад үзээрэй. 

Мэдээж хуримтлал танд дарамт болохгүй байх хэрэгтэй

Эцэст нь, хуримтлал үүсгэх, хадгаламжтой болохоо яг одоо эхлүүлээрэй. Учир нь, ХААН Банкнаас зарласан “Хадгалаад аял” аянд оролцоод олон олон урамшууллын эзэн болох боломжтой.

ХААН БАНК “ХАДГАЛААД АЯЛ” УРАМШУУЛАЛТ АЯН

Ирээдүйн санхүүгийн аялалдаа яг одоо бэлдэж, хүсэл мөрөөдөл, төлөвлөгөө, зорилгодоо зориулан хадгаламж нээхийг хүсвэл, эсвэл амьдралд тулгарч болох гэнэтийн тохиолдолд хэрэг болох хуримтлалтай болмоор байвал ХААН Банкнаас орон даяар зарласан “Хадгалаад аял” урамшуулалт аянд нэгдэхийг урьж байна.

Харилцагч та 2022 оны 3-р сарын 31-нээс 2022 оны 6-р сарын 30-ны хугацаанд гурван сар болон түүнээс дээш хугацаатай бүх төрлийн (төгрөг, ам.доллар, юань)  хадгаламж нээлгэх болон  хадгаламждаа орлого нэмэх 100,000 төгрөг тутамд нэг тохирлын эрхтэй болох юм.

Урамшуулалд хамрагдах болзол:

Салбар нэгж болон цахим сувгуудаар 3 сар болон түүнээс дээш хугацаатай хадгаламжийн данс шинээр нээж, хийсэн орлогын 100,000 төгрөг болон түүнтэй тэнцэх валют тутамд 1 тохирлын эрх;

3 сар болон түүнээс дээш хугацаатай хадгаламжийн дансандаа нэмж хийсэн орлогын 100,000 төгрөг болон түүнтэй тэнцэх валют тутамд 1 тохирлын эрх;

Хугацаатай хадгаламжийн дансаа 3 сар болон түүнээс дээш хугацаагаар сунгах бүрд 1 тохирлын эрх тус тус олгогдоно.

Илүү дэлгэрэнгүй мэдэлээл авахыг хүсвэл энд дарна уу.

 

 

Мөнгөө хадгалах ёстой гэдгийг бид бүгд мэддэг ч ямар нэг шалтаг шалтгаанаар хойшлуулсаар байдаг. Сэтгэл зүйн хувьд амаргүй ч хуримтлуулах дадлыг бага багаар төлөвшүүлдэг учир яг одоо бал цаас аван ирээдүйнхээ төлөө өөрчлөлтийг эхлүүлэхийг хүсье.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button