Гомдох эрхээ мэдэж байвал хуулийн хариуцлагыг мэдсэн л байлгүй

ХХБ-ны ТУЗ-ийн дарга “сахал” Д.Эрдэнэбилэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, АТГ-аас түүнийг цагдан хорих хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлээд байгаа.

 

Тэгсэн мань хүн төрд гомдож яваага илэрхийлээд тун ч эмгэнэж байгаа бололтой. Арайхийн өөрийн болгосон “Эрдэнэ үйлдвэр”, “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” гээд Монголын бүхий л том үйлдвэрүүдийг нь төр буцаагаад авчихсан болохоор гомдохоос яах вэ.

 

Гэхдээ энэ удаа олон нийт сахал гэх Д.Эрдэнэбилэгийг бус “Эрдэнэбилэг гомдох эрхгүй” гэж хэлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархаад байна шүү.

 

Ерөнхий сайд УИХ-ын чуулганы танхимд “Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан байж төрд гомдож байгааг ойлгохгүй байна. Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн банкны бүх удирдлагыг томилсон. Хоёр намыг ч хоёуланг нь удирдаж байсан. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, Дархан, Хөтөл, Бор-Өндөр, Багануурыг хууль бусаар авсандаа гомддоггүй юм бол гомдох эрхтэй хүн биш” гэж ярьсан, олон нийтийн өмнө мэдэгдсэн.

 

Үнэхээр ч түүнийг сайн бизнесмен менежер гэхээс илүү бусдын боломжийг хулгайлж байсныг олон нийт бараг мэддэггүй байж. Харин ч Хөгжлийн банкны асуудал ил болж, зөвхөн “сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбоотой 500 гаруй тэрбум төгрөгийн зээл байгаа нь тодорхой болсноор мань хүний зэс нь цухуйх шиг л боллоо.

ErenNews.mn

Б.Төгөлдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button