Төрийн өмчийн компаниудад шунах үе

Газарт шунагсадын шүлсийг гоожуулж, хорхойг хөдөлгөсөн дуудлага худалдааны зар түгж эхэллээ. Тодруулбал төр ашиггүй ажилладаг өмчийн үйлдвэрийн газруудаа татан буулгаж, хувьчлахаао жагсаалтаа баталсан. Энэ жагсаалтад Буянт-Ухаа спортын ордон, Техник спортын төв, Спортын бэлтгэлийн төв, Монгол кино нэгтгэл зэрэг 10 гаруй төрийн өмчит компани багтаж байна. Эдгээр байгууллагын зөвхөн газар нь өнөгийн нийгэмд хамгийн үнэтэйд тооцогдож, бичигддэг болсон. Тиймээс ч эхний ээлжинд жагсаалтад багтаасан хэрэг.

 

Харин дуудлага худалдааг хэдэн төгрөгөөс эхлүүлж, хэнбугай нь авах бол. Хэдхэн жилийн өмнө төв талбайн зүүн талд, хэвлэх үйлдвэрийн барилгын “нуранги” 25 тэрбум төгрөг хүрч, “Таван богд”-ын Ц.Баатарсайхан эзэн сууж байсан. Энэ бол хотын А зэрэглэлийн газар хэдий хэмжээний үнэ хүрдгийг харуулсан.

 

Гэтэл түүнээс хэдхэн жилийн хойно “Автобус 3”-ын газрыг 8 обьекттой нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 20 тэрбум 800-хан сая төгрөгөөр өөрийн болгосон. Тэгэхээр дараагийн удаа олны мэдэх Спортын ордон, Кино үйлдвэр зэрэг түүх бүтээж ирсэн барилгуудыг ашиггүй ажилласан нэрээр зувчуулан хүртэх бодлого яваа юм биш үү.

 

Эдгээртэй хамтад нь Буянт-Ухаа спортын ордныг гадны тусламжаар бариулчхаад үндсэн өртөгт нь ч хүрэхгүй үнээр худалдах нь гэх хардлагыг ч төрүүлэх биз. Төр менежерийн ажлаа хийж, зөв менежменттэй явж чадахгүй байгаа учраас хотын А зэрэглэлийн газруудад байрлах түүх бүтээсэн байгууламжуудыг татан буулгахаар болсон гэсэн үг.

ErenNews.mn

Б.Төгөлдөр
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button