Хятад Приморийн өмнөд хэсэгт шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэр барих ажилд “Газпромоос” түрүүлжээ

Шкотовский дүүргийн Пяти Охотниковын булангийн ойролцоо шингэрүүлсэн хий үйлдвэрлэх том хүчин чадалтай үйлдвэрийг барихаар төлөвлөж байна. Уг төслийг Хятадын Эрчим хүчний аж үйлдвэрийн корпораци Жуню Шиншингийн охин компани болох “Алс Дорнодын Шиншин” корпораци хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор “Алс Дорнодын Шиншин” корпораци ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, зураг төслийн тооцоог боловсруулж байна. Алс Дорнод ба Арктикийг хөгжүүлэх корпорацийн хэвлэлийн албаны мэдээлснээр уг барилгын ажил дуусах хугацаа нь 2027 он гэв. Тооцоолсон хүчин чадал нь жилд долоон сая тонн (жилд 8.2 тэрбум шоо метр байгалийн хий). Хөрөнгө оруулалтын хэмжээ 490 тэрбум рубль байна. Мөн гаалийн хяналтын бүсийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Боомт руу хүргэх, цаашдын шилжүүлэн ачих зорилгоор төмөр замын шугам татна.

“Алс Дорнодын Шиншин” корпорацийн мэдээлснээр нүүрстөрөгчийн саармаг байдлыг хангах Хятадын төрийн хөтөлбөрүүдийн шаардлагын дагуу ойрын ирээдүйд шингэрүүлсэн байгалийн хийн импорт, хэрэглээний хэмжээ тогтвортой өсөх нь уг төслийн асар том хэтийн төлвийн нотолгоо юм. Бүх байгууламжийг ашиглалтад оруулсны дараа Хятад руу импортлох шингэрүүлсэн байгалийн хийн 10 орчим хувийг эзлэх амбицтай төлөвлөгөө юм. Үүний зэрэгцээ тус корпорацийн удирдлага Алс Дорнодын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Хөрөнгө оруулагчид Владивостокийн чөлөөт боомтын оршин суугчийн статус авахаар өргөдөл гаргахаар төлөвлөж байна.

Neftegaz.RU агентлагийн мэдээлснээр 2014 онд Газпром нь ”Владивосток хийн үйлдвэрийг” өмнө зүгт Перевозная булангийн бүсэд барихаар төлөвлөж байсан нь анхаарал татаж байсан. Гэтэл “Газпром”-ын жилд 10 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баригдаагүй. Шалтгаануудын нэг нь байгаль орчныг хамгаалагчдын дургүйцэл, барууны хориг арга хэмжээний нөхцөлд Газпром импортын тоног төхөөрөмжид асуудалтай байсан явдал байв. Гэсэн хэдий ч Газпромын төсөл одоо хөрөнгө оруулалтын өмнөх шатанд явж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бүтээн байгуулалтын талаар шийдвэр гаргавал 2025 он гэхэд ирээдүйд хэрэгжих боломжтой гэв. Эх сурвалж: www.eadaily.com

 

“Зууны мэдээ” сонин

З.Батцэцэг

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button