Утаажилтын бүсээс 71 иргэнийг гарган, аюулгүй байдлыг хангалаа

Нийслэлийн Онцгой байдлын газарт  өнгөрсөн долоо хоногт  бүртгэгдсэн гал түймрийн 47 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, иргэн, хуулийн этгээдийн  6.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 71 иргэнийг гарган, аюулгүй байдлыг хангалаа.

Мөн ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн хяналт, шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 21 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 107 автомашин 357 иргэн, 21 айл өрх, 5 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 200 ширхэг санамж тарааж ажилласан байна.

Түүнчлэн бүтцийн нэгжүүдийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 20 удаагийн өнжмөл өвсний  гал түймрийг унтрааж ажиллалаа.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button