УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурал эхэллээ

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан 12:20 цагт эхэллээ. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм.

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг шалгах явцад дээрх нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан. Уг саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн билээ.

УЕП гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор асуудлыг хэлэлцэн шийдэхийг хуульд заасан байдаг. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button