Шийрэгнэсэн хурлаас шийдвэр гарсангүй

Прокурорын байгууллагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлж хуулийн хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр буюу 4 дүгээ сарын 27-нд хуралдсан. Гэхдээ олны хүлээлт үүсгэсэн энэ хурлаас ямар ч шийдвэр гарсангүй.

 

Эхнээсээ л ээрч муурч, гацаж байгаа юм шиг хальширч, шийрэгнэн байж хуралдсан учраас үр дүн гарахгүй нь ч тодорхой гэдгийг олон нийт ярьж байв. Тэр тусмаа МАН 3 гишүүнээ аваад л үлдэнэ харж байгаарай гэх мэдээллүүд цахим орчинд хөвөрч амтай бүхэн л энэ тухай ярьсан. Ёстой л болдог юм болдгоороо болов гэгчээр ҮР ДҮНГҮЙ ХУРАЛ болов.

 

Уг нь ард түмэн парламентад удсан Н.Энхболд гишүүнээр ахлуулсан тус хороог маш сайн хуралдана гэж харсан хүлээсэн.

 

Товчхондоо бол тэдний хэр эх оронччид, хэр улстөрчид вэ гэдгийг хурлынх нь шийдвэрээс харна гэж хүлээсэн.

 

Гэтэл ҮНЭН гэж байдаггүй юм байна. ҮНЭНЧ улстөрч бүр ч байдаггүй юм байна гэх дүгнэлтэд хүрэв бололтой.

 

Тэгвэл Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “Нэр бүхий 4 гишүүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр мөрдөн шалгах газраас санал ирүүлснийг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзсэн учраас яллагдагчаар татсан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар буруутгаж байгаа. Гишүүд яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж байна. Хохиролтой холбоотой нарийг тоог хэлэх боломжгүй. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж мэдээлээд байгаа.

 

Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байхыг эцэг хуулиараа хуульчилсан байхад УИХ-ын гишүүний халдашгүй эрх…”ИХДЧИХЭЖ”. Энэ асуудлыг монголчууд төдийгүй дэлхий харж байхад ингэх ч гэж. Тэгээд ч шийдвэр гаргаж чадахгүй юм бол хуралдаж ч яах юм.

ErenNews.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button