Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь.

Тавдугаар сарын 07-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит, гэр бүлийн үүсгэн байгуулсан “Монгол зодог” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Тавдугаар сарын 08-нд Булган аймгийн Тэшиг сумын аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Нямын Батчулууны нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

Тавдугаар сарын 13-нд Монголын зүүний хүчний холбооны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Тавдугаар сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

Тавдугаар сарын 15-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Тавдугаар сарын 20-нд Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан,

Тавдугаар сарын 21-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Тавдугаар сарын 22-нд “Бахдам гарамгай” багийн халз барилдаан,

Тавдугаар сарын 28-нд Нисэх хүчний өдөрт зориулсан “Улсын аварга цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button