Таван толгой түлш ХХК-ийнхан авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа

“Таван Толгой Түлш” ХХК-ийн албан хэлтсийн дарга нар Авилгатай тэмцэх газраас авилгатай тэмцэх анхан шатны сургалтад хамрагдаж, сургалтад суулаа. Сургалтын зорилго нь Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 4.1.1.10-т заасан “Авлигын эсрэг сургалт, давтан сургалтыг зохион байгуулах” зорилтын хүрээнд төрийн байгууллагуудын албан хаагчдыг авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Сургалтаар Авлигын ойлголт, шалтгаан нөхцөл, хор хөнөөл, Ашиг сонирхлын зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх нь, Авлигын гэмт хэрэг, анхаарах асуудал, Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудал зэрэг сэдвээр сургалт өгсөн юм. Сургалтад Таван толгой түлш ХХК-ийн алба, хэлтсийн 60 албан хаагч хамрагдсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button