‘Сод Монгол’ татвараас зугтаад байна уу

Томоохон байгууллагуудын нэг “Сод Монгол” групп  зүй ёсоор багтдаг. Гэтэл тэрхүү томоохон байгууллага маань иргэдийн НӨАТ-ын баримт дээр тоглолт хийдэг болсоор удаж байна.

 

Ингэж хэлэхийн учир нь “Сод Монгол”-ын шатахуун түгээх газруудын ийм зөрчил нэг иргэн дээр 3 удаа тохиолдсон байдаг. Энэ тухай мэр сэр ярьдаг 1 иргэнд 3 удаа тохиолдсон энэ явдал нэлээд ноцтой зөрчил гэж харагдаж буй юм.

 

Иргэн Т “Өнгөрсөн намар БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ойролцоох шатахуун түгээх газраас бензин хийсэн. Тэгээд баримтаа уншуултал АА нэгж илгээгээгүй” гэсээр бараг сар болсон. Дараа нь Өрхийн эмнэлэг орж эмээ бичүүлэхдээ нөгөө ШТГ-т очиж хэлэхэд эрхлэгч нь “За май, энэ үнийн дүн нь ойролцоо юм байна. Энийг авчих гээд өөр баримт өгсөн…Орох байгаа гэхэд орно гэсэн. Яагаад ААН илгээгээгүй гээд байгаа юм гэхэд “Манайх өдөрт 100 мянган хэрэглэгчээс давчихаар автоматаар ингээд байгаа юм. Янзалж өгнө л гэсэн алга” гэсэн. Учрыг нь сайн ойлгоогүй. Тэгээд хариад өнөө баримтаа уншуулсан. Бас л ААН илгээгээгүй гэсэн бичиг дурайсан. Ямар тийшээ дахиад очилтой биш. Тэгээд орхисон.

 

Дараа нь Хан-Уул дүүргээс 1 удаа хийтэл бас л ороогүй. Дараа нь телевизийн ард байдаг ШТГ-аас хийхэд бас л ороогүй. Хамгийн дургүй хүрмээр нь 60-70 мянган төгрөгийн худалдан авалт хийж байгаа шүү дээ. Банкаа дүүргэдэг байхгүй юу. “СОД”-ын картанд үлдэгдлээ үлдээж болдог. Дараа нь түүгээрээ шатахуун авч болдог гэхээр нь тэдний байнгын хэрэглэгч болоод 5 жил болж байна. Тэгтэл хэрэглэгчээ ингэж л хуураад байгаа юм даа…” гэсэн юм. Үнэхээр тэрээр утсан дээрээ “Сод”-ын баримтаа уншуулсан ч “ААН илгээгээгүй байна” гэсэн бичиг хэд хэд байсан юм.

 

Ц.Анандбазарын гэх “Сод Монгол” иргэд үйлчлүүлэгчдийн НӨАТ-ын баримтыг өгч чадахгүйдээ тултал ядарчихсан хэрэг үү гэвэл үгүй.

 

Товчхондоо бол “Татвараас зугтаж байна” гэж шууд ойлгогдож байгаа бөгөөд эрхэм гишүүн үүнд ямар хариулт өгөх бол оо.

ErenNews.mn

С.Цээл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button