Гашуунсухайт дахь ДОХ-ын сэжигтэй тохиолдлын баталгаажуулах хариу эерэг гарчээ

Гашуунсухайтын тээврийн жолоочдын нэгээс ДОХ илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд түгэж,  шинжилгээний сорьцыг баталгаажуулахаар ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлээд байсан.

 

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамаа: “Гашуунсухайтаас ирсэн нэг сорьцын баталгаажуулах шинжилгээний хариу эерэг гарсан. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй”

 

Мөн тэр хүн жолооч байгаагүй. Хавьтал тодорхойлох ажил үргэлжилж байна. Тухайн хүнтэй бид ямар нэгэн байдлаар уулзаж, цаашдын процессыг тодорхой болгоно. Өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй, ямар алба хашдаг, энгийн иргэн байсан эсэх хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хэлэх боломжгүй”

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button