Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2022.6.8, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САР

ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.6.8, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 04.54-20.49
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button