Үндэсний их баяр наадмыг долоодугаар сарын 10, 11, 12-ний өдөр орон даяар бүх аймагт тэмдэглэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 8-ны өдөр болсон. 

Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний их баяр наадмыг долоодугаар сарын 10, 11, 12-ний өдөр орон даяар бүх аймагт тэмдэглэнэ. Харин тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймагт бүсийн хурдан морины уралдаантай нэгтгээд долдугаар сарын 22-30-ны хооронд наадам зохион байгуулна.

 

Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 101 жилийн ой тохиож байна. Үүнийг тохиолдуулан "Улаанбаатарын үдэш" арга хэмжээг Хүй долоон худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна" гэв.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button