Төрийн албаны хүнд суртал, ёс зүйтэй холбоотой 17 гомдлыг хянан үзэж шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийт 417 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан бөгөөд цагдаагийн байгууллагын сургагч багш нар, Замын-Үүд дэх гаалийн газарт шилжин томилогдсон албан хаагчид, Дорнод аймгийн Халхгол сумын хилийн цэргийн 0198 дугаар ангийн албан хаагчид, Боловсролын ерөнхий газрын ажилтнуудыг хамруулав.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, “Хүрээ” амаржих газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Байгаль орчин, аялал жуулчлал, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Авто замын хөгжлийн газар, “Улаанбаатар АЗЗА”, “Эрдэнэс Монгол” ХХК зэрэг салбар, байгууллагуудад хамаарах авлигын эрсдэлийг судлан тогтоох чиглэлээр ажиллалаа.

Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын албан тушаалтнуудын хүнд суртал, ёс зүйн асуудалтай холбоотой иргэдээс ирүүлсэн 17 гомдлыг хянан үзэж шийдвэрлэв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button