МАН-ын дараагийн ээлжийнхэн яаруу байна

УИХ-ын гишүүд ирэх долоо хоногоос тойргынхоо зүг давхилдана. Тэд тойрогтоо Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх, өөрчилж байгаагийн шаардлага, шалтгаан зэргийг тайлбарлаж таниулах юм байх.

 

Тэр ч утгаараа өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд бус Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар төлөвлөсөн байна.

 

Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүлгийн шийдвэрийг баталж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх сэдэв, чиглэл, үндэслэл зэргийг орон нутаг болон тойрогтоо хэрхэн ажиллах талаар мэдээлэл, чиглэл сонсох юм байна.

 

Уг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа 8 жил өөрчилж болохгүй гэсэн заалт бий.

 

Тиймээс эхлээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бтлахаар санал нэгдээд байгаа.

 

Гэхдээ энэ удаагийн өөрчлөлт оруулах гээд байгаа санаа нь нийтийн төлөө, үндэсний эрх ашгийн төлөө гэхээс илүү МАН-ын дараагийн ээлжинд албан тушаалд очих гэсэн, давхар дээлтэй болох гэсэн хүмүүсийн шахаа.

 

Одоогоор МАН-ын томчууд намар гэхэд давхар дээлтэй болгочихно гэх үндэслэлээр УИХ дахь гишүүдээ хазаарлаж байгаа. Эс бөгөөс тэд Засгийн газрыг огцруулахад ядах юмгүй.

 

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч байна байна гишүүдтэйгээ муудалцаж, хөлөө жийлцэж байхаар, хэдэн хүнийг давхар дээл “нөмрүүлж”,  “Шинэ сэргэлтийн бодлого”-оо жаахан урагшлуулах зорилгоор ийн “бууж өгөх” шийдэлд хүрсэн гэж “жиргэх бор шувууд” ч бий болжээ.

 

Юутай ч МАН-ын гишүүд намын даргаа буулгаж авсан дээрээ Үндсэн хуульд “гараа дүрж” байгаад өөрсдөө эрх мэдлээ бататгахын тулд яарч, бухимдал ихтэй байгаа аж.

 

ErenNews.mn

Б.Төгөлдөр

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button