Б.Баасанцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав

Б.Баасанцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны талаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 3, 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий 4 яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11.00 цагт товлогдож, эхэлсэн ба хэлэлцүүлэгт зарим өмгөөлөгчдөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.11 дэх заалтад заасан үндэслэлээр даргалагч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан ба, шүүгчийн татгалзлыг хуульд зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button