Х.Нямбаатар сайд зангуугаа зайлууж чадах болов уу

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдоржоос салахын түүс гээч болж байгаа аж.

 

Тиймдээ ч Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа “Зангуу гэж үг монгол хэлэнд олон утга илэрхийлдэг. Зарим зүйлийн ургамал, усан онгоцны зангуу, баавгайн зангуу гэх мэт. Хөгжилд зангуу болдог хүмүүсийн үйлдлийг тайлбар тольд оруулмаар юм шиг. Тэтгэвэртээ гараад ач, зээ нартайгаа налайж байхын оронд Засгийн ажилд зангуу болоод хэцүү юм” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

\

 

Үүнийг нь олон нийт шууд Ц.Нямдоржид хандаж хэллээ хэмээж байгаа юм. Тэгээд бүр яг Засгийн газрын хуралдааны үеэр ингэж бичсэн нь шууд хардлага төрүүлж буй юм.

 

Уг нь ч Х.Нямбаатар л хэлж байгаа болохоос үнэн үг л дээ. Угаасаа Монголын төр Ц.Нямдоржид өргүй учраас  түүнийг албан тушаал дамжиж, улстөрд хор найруулж, хутгуур хийдгээс олон нийт ч залхчихсан.

 

Ц.Нямдорж өдгөө 65 настай, үнэхээр ч ач зээгээ хараад  гэртээ суух хэмжээнд хүрчихсэн. 1992-2000 он хүртэл долоон удаа УИХ-д сонгогдсон, 12 жил Хууль, зүй дотоод хэргийн сайд байсан хүн. УИХ-ын дарга болгосон ч “орондоо хууль зассан” асуудлаас болж огцорсон түүхтэй. МАН 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй ч Засгийн газраа байгуулахад “чихээд” ороод ирчихсэн.

 

Засгийн газрын ХЭГ-ын дарга боллоо гээд үнэндээ гавъяа байгуулж байгаа нь юу л бол. Ердөө “үхэхээсээ өмнө эзнээ харчих юмсан” гэж хэлж байсандаа хүрэх гэсэн шиг ХХБ-ны гэгддэг “сахал” Д.Эрдэнэбилэгийг л барьж хорьсон.

 

Түүнээс бусдаар бол төрийн залгамж болох бус зангуу шиг наалдаж, бас усан онгоцны зангуу болж гацааж суугааг нь Х.Нямбаатар сайд хэлэв бололтой. Харин хэлсэн шигээ зайлуулж, тэтгэвэрт нь гаргаж чадах эсэхийг тэр ганцаараа шийдэхгүй л байх даа.

ErenNews.mn

Б.Төгөлдөр 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button