Шүүгчдийг чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр хуралдлаа. Ээлжит хуралдаанаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан дөрвөн шүүгчийн асуудлыг хэлэлцэж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

       Ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталлаа.

       Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 09.00 цагт, анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 2022 оны зургаадугаар сарын 27-ны 11.30 цагт тус тус Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулахаар боллоо. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button