Иргэний шилжилт хөдөлгөөнийг цахимаар бүртгэж эхэллээ

Иргэд өмнө нь оршин суугаа газрын шилжилт хөдөлгөөн хийхдээ заавал төрийн байгууллагад очдог байсан бол одооноос www.e-mongolia.mn системд нэвтрэн шилжилт хөдөлгөөнөө цахимаар бүртгүүлэх боломжтой болжээ. 

Үйлчилгээ авах заавар:

1. www.e-mongolia.mn сайтад нэвтэрч орох

2. Үйлчилгээнүүд цэсээс ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛ гэсэн дэд цэсийг сонгох

3. Иргэний улсын бүртгэл гэсэн дэд цэс дотор ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН гэсэн цэсийг сонгож

– Аймгаас аймагт шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

– Аймгаас нийслэлд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

– Баг дотроо шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

– Баг хооронд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

– Дүүрэг хооронд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

– Нийслэлээс аймагт шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

– Сум хооронд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

– Хороон дотроо шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх

– Хорооноос хороонд шилжих хөдөлгөөний бүртгэл хийлгэх зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой

Тус үйлчилгээг ажлын 5 хоногт шийдвэрлэж өгнө.

Мөн тус үйлчилгээ нь гар утасны аппликейшнд ороогүй бөгөөд та зөвхөн www.e-mongolia.mn сайтад хандаж, үйлчилгээ авах боломжтой.

Хэрвээ та "e-mongolia" ашиглахад хүндрэлтэй байгаа бол фб хаягны чатботод хандах, 1111 дугаарт холбогдох эсвэл Төв шуудангийн 1 давхарт өөрийн биеэр хүрэлцэн ирж, заавар зөвлөгөө авах боломжтой.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button