Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой

2022.6.18, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САР

ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.6.18, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 04.52-20.54
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button