Дүн оноогоо ахиулах шалгуулагчид ЭЕШ-д хоёр дахь удаагийн хамрагдах боломж олгоно

2022 оны ЭЕШ энэ сарын 23-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төвд зохион байгуулж байна. Энэ жил 36253 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд энэ оны төгсөгч 29093 буюу 80 хувийг эзэлж байгаа. Мөн өмнөх оны 7160 шалгалт өгч байна.

Шалгалт бүрийн дараа засалтын шилэн технологийг ашиглан дүн оноог шууд гаргаж, шалгуулагчид дүнгээ дор дор нь мэдэх боломжтой. Харин 24 цагийн дотор улсын хэмжээн дэх хэмжээст онооны жагсаалтыг гарган зарлана.

Энэ жил ЭЕШ-ыг хоёр удаа авч хүүхдүүддээ боломж олгоно. Хоёр дахь удаагийн шалгалтыг 2022 оны 12 дугаар сард, монгол хэлний шалгалтыг 11 дүгээр сард авахаар төлөвлөөд байгаа. Хоёр удаагийн ЭЕШ-д өмнөх оны төгсөгчид болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид оролцох боломжтой. ЭЕШ-ыг жилд хоёр удаа авч байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиуд мөн хоёр удаа оюутан элсүүлэх журамд шилжинэ.

БШУ-ы сайдын тушаалаар “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журам батлагдсан. Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг Кембриджийн IGCSE, AS, A, O түвшний хөтөлбөр болон IB, AР хөтөлбөрийн үнэлгээг дүйцүүлэн боломж өгнө.

Шалгуулагчид ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл авахаар бол 8031-9498, 80329498 дугаарт холбогдоорой. Амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button