Ойн агентлаг байгуулагдлаа

 2022 оны 01 сарын 01-нээс Ойн судалгаа хөгжлийн төвийг татан буулгаж Ойн агентлаг байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаад байсан билээ.

 "Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022.06.03-ны өдөр батлагдаж, ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон.

 Ийнхүү “Ойн агентлаг” байгуулагдах ажил хуулийн дагуу явагдаж өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас "Ойн агентлаг" байгуулах тогтоол гарлаа.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button