Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв

Монголын соёл урлаг, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёлын сэдэвт олон арван шүлэг, найраглал, жүжгийн зохиол бичсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан Монгол сайхан эх орноо магтан дуулсан, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” хэмээх бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээв.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button