Их хэмжээний мөнгө залилсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадоржийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагаас бусдад их хэмжээний хохирол учруулж, оргон зайлсан Б.Бямбадоржийг 2022 оны долдугаар сарын 7-ны өдөр Ховд аймгаас баривчилсан байна.

 

Тодруулбал  ХХБ-ны Шангри-Ла дахь салбараас 2 сая ам.доллар бэлнээр залилж, гаргуулсан байдаг. Энэ нь 5.7 тэрбум орчим төгрөг бөгөөд Б.Бямбадорж нь нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гадаадын компаниас хийгдэх ёстой байсан гүйлгээг гаргуулж авсан байна. Банкны ажилтнууд мөнгө залилсныг үйл явдлаас хойш нэг цагийн дараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан. Улмаар Б.Бямбадорж нарын гурван этгээдийг 2021 оны тавдугаар сарын 29-нд  Маахуур толгой орчмоос олж, баривчилсан. Хэргийг шийдвэрлэхдээ Б.Бямбадоржийг шүүхээс батлан даалтад гаргаж, гадуур байцаажээ. Ийн гадуур байцаагдаж байхдаа Б.Бямбадорж оргон зайлсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button