Хүй 7 худаг дахь Хурдан морины салбар хорооны бэлтгэл ажлын явцыг Шадар сайд шалгалаа

 

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан шинэчлэгдсэн хуулийн дагуу зохион байгуулагдахаараа онцлогтой. Шинэчлэгдсэн хуулиар Монгол үүлдрийн адууны санг бүрдүүлж дуустал ХХААХҮЯ, мэргэжлийн холбоодтой хамтран дүрэм баталж, тухайн жилийн баяр наадмыг зохион байгуулахаар болсон. Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах дүрэмд морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр заасан бөгөөд ингэхдээ телевиз болон цахим хуудсуудаар шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулахаар болсон билээ.

Тэгвэл Хүй 7 худагт морины сэрвээний өндрөөр хэмжих 5 төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд уралдаан эхлэх өдрөөс өмнө уяачид хүсвэл морьдоо өөрсдөө хэмжих боломжтой юм байна. Мөн морины сэрвээний өндөр хэмжих үед шууд дамжуулалтаар үзүүлэх дэлгэцийг суурилуулах, морьдын уралдах зам болон зам дагуух бартаа зэргийг засаж сайжруулах, цэвэрлэх ажил бүрэн хангагдсан байна. Түүнчлэн уралдаанч хүүхдүүдийг байрлуулах асар, майхнуудыг бэлджээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан уяачид, уралдаанч хүүхдүүд болон хэвлэлийнхэнд морьдын сэрвээг хэрхэн хэмжих, хүүхдүүдийг хаана байрлуулах зэргийг дэлгэрэнгүй мэдээлэх, уяачдыг асар майхнаа барих газруудыг тодорхой байлгах зэргээр тав тухтай наадах боломжоор хангахыг Хурдан морины салбар хорооныхонд үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button