Нийт 18 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан байна

2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн  213,127,036 төгрөгийн үнийн дүн бүхий 859,470 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс  "Өндөрхаан" ХК (ONH +14.99%), "Хөвсгөл Усан Зам" ХК (HUZ +14.96%) болон "Хүрд" ХК (HRD +14.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто Импекс" ХК (AOI -15.00%), "Дархан Нэхий" ХК (NEH -6.96%) болон "Монос Хүнс" ХК (MFC -4.77%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 20,062 ширхэг нэгж эрхийг 6,267,277 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 605 ширхэг үнэт цаасыг 60,336,650 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

Мөн багцын арилжаагаар 11,666 ширхэг үнэт цаасыг 408,310,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.61 хувиар өсөж, 33625.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,838,434,602,444 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дар знэ үү.   

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button