Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав

Эрчим хүчний салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлийг хэлэлцээд бэлтгэл ажилд шаардагдах сэлбэг, материал, тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн шуурхай байдлыг хангах талаар БНХАУ-ын талтай холбогдох уулзалтуудыг зохион байгуулж, үр дүнг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад даалгав.

Вальютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж ОХУ-аас импортоор худалдан авч байгаа эрчим хүчний төлбөрийн алдагдлыг хэрхэн шийдвэрлэх, эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах, 2022-2023 оны өвлийн их ачааллыг амжилттай давахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж, саналаа 09 дүгээр сарын 14-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.  

Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 2022 оны 07 дугаар сарын 18-ны байдлаар дунджаар 51.6 хувьтай үргэлжилж байна.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button