Энэ ‘оймс’ хочит тийм чухал хүн үү

Олноо “Оймс” хочтой Л.наранбаатарын ээлжит солиорол нь эхлэв бололтой. Тэр цементийн хэрэгцээний ид үед үйлдвэртээ төлөвлөгөөт засвар хийж байгаа юм байх.

 

Уг нь тэр сар орчмын өмнө “…Ченжүүд цемент хадгалаад хэрэггүй шүү. Үүнийг нь буулгаад захуудаар зарахгүй бол та нар шатна. 1 уут цемент 15.000-гаас хэтрэхгүй байхаар манай үйлдвэр зохицуулалт хийж байгаа. Бид 1000-1500 тонн цемент Улаанбаатар руу оруулж ирээд байхад энэ зах зээлийн 40-50 хувийг өлхөөн хангачихна..” гэж байв.

 

Гэтэл үнэн хэрэгтээ “Халуун зунаар саалиа хаяад үхэв” гэгчээр бүтээн байгуулалтын ид сезоны үед төлөвлөгөөт засвар энэ тэр гэж шогтоод, үүнийгээ “үйлдвэрийн нууц задруулсан байна…гэж ёстой л том тэнэгтэж байна.

 

Тэнэгтэж гэхээр өөр юу гэх билээ. Учир нь Л.Наранбаатар “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн дарга болсноосоо хойш олон янзын жүжиг тоглож байгаа. Эхлээд үнэ буулгана гэж хошхируулсан. Тэгвэл үнэн хэрэгтээ тэр өөрийнхөө үйлдвэрийн цементийн үнийг 20 орчим хувиар өсгөсөн гэдгийг учир мэдэх хүмүүс битгий хэл 4 аргын тоо бодож чаддаг хүмүүс ч хэлж байв. Бас эхнэртэйгээ нуугдаж тоглочихоод “тагнуул шалгалаа…” гэж олны анхаарлыг өөр дээрээ татахыг хичээж байсан бол энэ удаад ч ээлжит ший янгуугаа тоглож ид бүтээн байгуулалтын үед үйлдвэртээ 9 дүгээр сарын 1-н хүртэл засвар хийх юм гэнэ.

 

Задгай цементийг томоохон бүтээн байгуулалт хийж буй байгууллага, ААН-үүд авдаг. Тэр тусмаа яг одоо Дарханы зам, Ханги-Мандал-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг яаралтай урагшлуулах нэн чухал хэрэгцээ, шаардлага бий. Гэтэл тэр “…Ойлгож байгаа. Энэ бол стратегийн маш том ажил” гэж их л юм мэддэг ажилч хичээнгүй хүний дүрд тоглоод зогсож байна.

 

Товчхондоо бол 6 сар тутамд хийгддэг төлөвлөгөөт засварыг бүтээн байгуулалтын ид үетэй давхцуулахгүйгээр бусад үйлдвэрүүд ажиллаад болоод байхад “Нам хэссэн энэ нөхөр биеэ үнэлэгч шиг өөрийгөө л бодож байна. Чадваргүй муу “Оймс”-ын балгаар түмний ажил төдийгүй Монгол Улсын хөгжил тодорхой хэмжээгээр саатаж байна” гэж нийгмээрээ бухимдаж буй юм.

 

Тиймээс энэ “Оймс” хочит  Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээс илүү, тийм чухал хүн үү” гэж ард олон томилгоо хийсэн нөхдөөс асуугаад буй хэрэг.

ErenNews.mn

С.Цээл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button