Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцох тамирчид Энэтхэг улсыг зорилоо

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад 7 дугаар сарын 26-наас 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо болно. Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 197 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчид эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөнө.

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй багийн ахлагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч, ОУШХМ С.Ган-Од, тамирчнаар Их мастер Д.Батсүрэн, ОУШХ-ны мастер Г.Амартүвшин, Их мастер Б.Гүндаваа, Их мастер С.Билгүүн, нөөц тоглогчоор ОУ-ын мастер С.Ган-Эрдэнэ, эмэгтэй багийн ахлагчаар МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан, тамирчнаар Их мастер А.Энхтуул, ОУ-ын мастер Б.Баярмаа, ОУ-ын мастер Т.Мөнхзул, ОУ-ын шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул, нөөц тоглогчоор ОУ-ын шатрын холбооны мастер Д.Мөнхзул нар оролцоно.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button