Цар тахлаас хэн ашиг хүртэв

Коронавирусийн халдвар гэрлийн хурдаар тархсан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алдагдалд оролгүй, олон арван тэрбумын ашиг хүртсэн албан байгууллага, компаниуд цөөнгүй бий ажээ.

 

Тухайлбал цар тахлын үед АНУ-ын технологийн акул компаниуд болох Amazon, Apple, Google, Facebook, Microsoft гэх 5 компани дэлхийн эдийн засагт ноёрхлоо тогтоон, орлого нь хэдэн тэрбумаар үржигдэж байв. Энэ нь хөл хорионы үед интернэт худалдаа, онлайн харилцаа, гэрээсээ ажиллах чиг хандлага технологийн үйлчилгээ, цахим төхөөрөмжийн эрэлт хэрэгцээг эрчимжүүлсэнтэй холбоотой юм.

 

Түүнчлэн зөвхөн 2021 оны эхний хагаст дээрх 5 компанийн орлого 40 хувиар өсөж, 300 тэрбум болсон төдийгүй цэвэр ашиг нь 75 тэрбум хүрч байв. Энэ нь түүхэнд байгаагүй маш их хэмжээний орлого төвлөрүүлж чадсаныг илтгэнэ.

 

Мөн дэлхий нийтэд цар тахал дэгдсэн цагаас эхлэн эм үйлдвэрлэгч компаниуд ашгийн төлөө тэмцэлдэж эхэв. Эрүүл мэндийн салбарын бүх хүчийг ковидын эсрэг тэмцэлд дайчилснаар, мөнгөний өрсөлдөөн  ширүүсэж байсан юм. Америкийн “Pfizer” болон “Moderna”гэх компаниуд хоёр тун вакциныг 30 орчим доллароор борлуулж, мөнгөөр бороо оруулж байсан бол зарим вакцин үйлдвэрлэгчид ашгаас татгалзаж, хүртээмж, нийтийн эрүүл мэндэд илүү анхаарч байв.

 

2021 оны байдлаар “Модерна” компани өөрийн 11 жилийн түүхэнд анх удаагаа 1.7 тэрбум долларын ашиг хүртсэн бол түүнээс 2 дахин их орлого олсон байдаг.

 

Ийнхүү технологийн компаниуд болон эм үйлдвэрлэгч компаниуд цар тахлын үед цараа тэлж, ашгаа нэмсэн бол бусад салбар элгээрээ хэвтэж, албан байгууллагууд хаалгаа барьж байсан юм.

ErenNews.mn

Н.Элбэгжаргал
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button