Мартагдашгүй дурсамж бүтээх гайхамшигт Тайланд

Нар ээсэн далайн эрэг, нууцлаг агаад сүрлэг сүмүүд, хоолны гудамжууд, усан дээр хөвөх захууд гээд сэтгэл татам бүхнээр дүүрэн газар руу аялахыг хүсэж байна уу? Буддизм, заан, наран шарлагын газруудаараа ч, соёл уламжлал, хоол, байгалийн гайхамшгаараа ч Тайланд аяллын тань дурсамжийг мөнхлөх нь лавтай. Хотын хэмнэлээс түр амсхийх, баялаг түүх, соёл, амтат хоол, тухлан амрахыг хүсвэл та анхаарлаа хандуулаарай. 

Арлын “диваажин”

Тайландын арлууд, үзэсгэлэнт байгаль бол энэ улсыг зорих шалтгаануудын нэг. Тэндхийн 100 арлаас алийг нь ч зорьсон бай, та сэлж, наранд шарж давалгаан дээгүүр гулгаж далайд наран шингэхийг үзэж, мартагдашгүй дурсамж бүтээж чадна. Чампоны бүлэг арлын хамгийн том нь болох үзэсгэлэнт Самуи, хадан хавцалт Пи-Пи, ногоон ойт Ланта, номин эрэгт Панган гээд сонголт арвин. 

Инээмсэглэлийн орон 

Тайланд бол инээмсэглэлийн орон. Ингэж нэрлэсэн нь ч учиртай. Аз жаргалтайгаар инээмсэглэсэн, тайван, тусч хүмүүсээр дүүрэн, элэгсэг, аюулгүй, тайван учраас тэр. Төөрвөл зам хэлж өгөх, оройн хоол идэх дажгүй ресторан санал болгох нэгнийг та хэзээд олно. 

Түмэн жор  

Тай хоолны түмэн жорыг та интернэтээс харсан байж магад. Гэхдээ тэнд очиж өөрөө амталж гэмээн цоо шинэ ертөнцийг нээх вий. Эсгэлэн, чихэрлэг, давслаг амтны зохицлоороо алдартай тайланд хоолыг тансаг зоогийн газарт, гудамжинд, замын тушаах жижиг гуанзанд гээд хүссэн газраасаа амталж болно. Сонголтдоо эргэлзвэл хэн нэгнээс зөвлөгөө хүсээрэй (инээмсэглэлийн орон шүү дээ). 

“Дүгрэг сар”

Мянга мянган хүн нэг дор цуглан хөгжилдөх боломж ч тэнд бий. “Full Moon” буюу үүр цайтал үргэлжлэх алдарт үдэшлэг бүгдэд нээлттэй. Тайландыг зорин очдог жуулчид, хиппи залуусын зохиодог байсан жижигхэн үдэшлэг өргөжин тэлсээр  цэнгээн, хөгжмөөр халгисан эргийн наадам болж хувирсан нь “Full Moon”. Эрчимлэг, “галзуу” хэмнэл, мартагдашгүй дурсамж хүсэж буй хүмүүст яг тохирно. 

\

Дэнлүүний баяр

Тайландад жил бүр болдог дэнлүүний баяр нь гайхалтай үзвэрүүдийн нэг. Жил бүрийн 11-р сард болдог (2022 оны 11-р сарын 8-9-нд болно) энэхүү баяраар шөнийн тэнгэрт хөөрөх мянга мянган гэрэлт дэнлүү, усанд хөвөх лянхуа цэцгэн хэлбэрт лааг харах агаад ёслолын буудлага нь ч жуулчид, нутгийн иргэдийг татна. Тайландчууд И Пэн, Лой Кратонг гэсэн хоёр төрлийн дэнлүүний баярыг тэмдэглэнэ. Лой Кратонгийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх бол И Пэн зөвхөн умардад болдог. Энэ хоёр баярыг хоёуланг нь үзэхийг хүсвэл та дундад зууны Ланнатай улсын нийслэл, өнөөгийн Тайландын томоохон хотуудын нэг Чиангмайг зориорой. 

Заан, бас дахин заан

Онгон байгалийн үзэсгэлэн, ан амьтдыг ойроос харах боломжоор Тайланд дүүрэн. Тэр дундаа хуурай газрын хамгийн том амьтан болох зааныг харж, хүрч, хооллох аяллууд бий. 

\

Далайн гүн рүү 

Далайн гүний амьдралыг тольдох сон гэж бодож байв уу? Эргийн хамгийн урт шугамтай, олон аралтай, тунгалаг устай Тайланд дайвинг хийхэд хамгийн тохиромжтой газруудын нэг. Жуулчдын очих дуртай Самуи, Краби, Пи-Пи, Пукет, Липе, Симилан арлын алийг нь ч сонгож болно. Шумбахад аюулгүй байдлыг тань хангах техник хэрэгсэл, удирдан чиглүүлэх чадварлаг мэргэжилтний зааварчилгаа бүхий хөтөлбөрийг санал болгодог. 

Үзэсгэлэнт Тайландыг өөртөө нээж, гайхамшигт аялалд гарахыг хүссэн бүхэнд дуулгах сайхан мэдээ байна. Ингэхийн тулд та ХААН Банкны картаа ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр уншуулахад л хангалттай. 

Өөрөөр хэлбэл, 2022 оны 7-р сарын 1-ээс 8-р сарын 31-ний өдрийг дуустал ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр ХААН Банкны бүх төрлийн картаа уншуулж, тухайн сарын нийт гүйлгээ 300,000 ₮ хүрэхэд харилцагч танд “Гайхамшигт аялал” аяны нэг тохирлын эрх үүсэх юм. Нэг сарын хугацаанд та хэдэн ч тохирлын эрхтэй байж болох бөгөөд энэхүү эрхээ шалгахын тулд 131917 дугаарт “ayalal” гэсэн мессежийг илгээхэд хангалттай.

Хэрэв олон карттай бол бүх картаар уншуулсан үнийн дүнгийн нийлбэр 300,000₮ хүрэх болгонд нэг эрхийн эзэн болно. Тохирлын эрхтэй харилцагчдаас сар бүр 5 буюу аяны хугацаанд нийт 10 хүнийг МҮОНРТ-ийн шууд дамжуулалтаар тодруулж, Тайланд улс руу аялах эрх олгох юм. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

\

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button