Ковид-19: Нэг тариураар 30 сурагчид вакцин хийжээ

 

Энэтхэгийн төв хэсэгт орших Мадхья Прадеш мужид эрүүл мэндийн ажилтан 30 сурагчид нэг тариураар вакцин хийсэн хэргээр шалгагдаж байна. Тус хэрэг нь Сагар дүүргийн нэгэн сургуульд гарчээ. Хүүхдүүдэд вакцин хийсэн Житендра Рай хэлэхдээ “ Эрүүл мэндийн газраас ганцхан тариур өгсөн, би зүгээр л тушаал биелүүлсэн” гэж хэвлэлд ярьсан байна.

Тус улсын эрүүл мэндийн газар түүнд ажилдаа хайнга хандсан хэрэг үүсгээд зогсохгүй вакцинжуулалтын тоног төхөөрөмжийг илгээсэн албан тушаалтныг шалгаж эхэлжээ. Мөн Сөрөг хүчний Конгресс намын хэвлэлийн төлөөлөгч энэ үйл явдлын улмаас тус мужийн Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардсан байна. ХДХВ гэх мэт үхлийн аюултай өвчнөөс сэргийлэхийн тулд нэг удаагийн тариурыг өргөн ашигладаг. Гэвч тоног төхөөрөмжийн хүрэлцээгүйн улмаас нэг тариурыг эмнэлгүүдэд дахин ашигласан тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа гарч байжээ. Өдгөө Энэтхэгийн эрүүл

мэндийн яам Ковид-19 вакцинд “Нэг зүү, нэг тариур, зөвхөн нэг удаа” протоколыг үүрэг болгов.

Зууны мэдээ сонин

Б.Хулангоо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button