Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2022.8.5, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР

ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.8.5, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 05.34-20.23
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button