ХӨСҮТ: Сармагчны цэцэг өвчнийг илрүүлэх оношлуурыг хүлээн авлаа

Сармагчны цэцэг өвчний тохиолдол Дэлхийн нутагшмал бус улс орнуудад бүртгэгдсэнээс хойш  Монгол улс тандалт, эмчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахаар ажиллаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн 2022 оны 07 дугаар сарын 23-ний өдөр зарласан.

ДЭМБ-аар дамжуулан Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн (NIID)-ээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторид сармагчны цэцэг өвчнийг илрүүлэх 600 урвалж оношлуурыг хүлээн авсан байна.

ХӨСҮТ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button