Хятад улс Германы эсрэг гомдол гаргалаа

Өнгөрсөн долоо хоногт ХБНГУ-ын ГХЯ-ны сайд сайд Анналена Баербок “Фокс Ньюс” сувгийн шууд нэвтрүүлгийн үеэр Хятадын удирдагчийг дарангуйлагч хэмээн хэлжээ.

Тэрбээр “Хэрвээ Путин, Украинд хийж байгаа энэ дайнйд ялвал, дэлхийн бусад дарангуйлагчдын хувьд ямар байх бол. Тухайлбал, Ши Жиньпин, БНХАУ-ын ерөнхийлөгчийн хувьд энэ нь ямар шинж тэмдэг байх вэ?” хэмээн хэлжээ.

БНХАУ-ын ГХЯ-наас даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ, "Улс төрийн ил өдөөн хатгалга" хэмээн үзэж буруушаалаа. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, Бэербокийн хэлсэн үг "маш утгагүй" бөгөөд БНХАУ-ын улс төрийн нэр төрд халдсан гэж үзэж байгаа аж. Мөн тэрбээр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, БНХАУ улс энэ хэргээр ХБНГУ-д гомдол гаргасан гэдгээ мэдэгдлээ.

“Зууны мэдээ” сонин

Н.Жаргалмаа

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button